Иргэдээ даатган хотын удирдлагууд мандал өргөлөө
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Уламжлал ёс, ирэх цагийн сайн сайхныг бэлэгдэн шинийн дөрөвний өдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг Дарга С.Насанбат болон аймгийн удирдлагууд Хараагийн Дарь Эх ламын Гэцог Даржаалин хийдэд мандал өргөж, Дарханыхаа иргэдийн үйлс бүхнийг даатган ерөөж ирж буй тийн унжлагат хэмээх Шороон Нохой жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлс, уул, усаа хамгаалж байх заяа буян, хийморь лундааг даатган ном хурууллаа.
2763天