ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Иргэд гэрээсээ утсаар холбогдож Засаг даргад саналаа хэлэв
Дундговь/МОНЦАМЭ/ АймгийнЗасаг дарга О. Бат- Эрдэнэ өнөөдөр иргэдтэй уулзаж, 2017 он гарсаар мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. Засаг даргын уулзалтыг орон нутгийн телевизээр шууд дамжуулсан бөгөөд иргэд гэрээсээ утсаар холбогдож санал бодлоо хэлсэн нь энэ удаагийн уулзалтын давуу тал болсон. Тэрээр энэ оны  эхний захирамжаараа 2017 оныг Үйлдвэрлэлийг дэмжих жил болгосон. Үйлдвэрлэлийг дэмжих жилийн ажлыг төлөвлөхөөр аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж, 2020 он хүртэл сум бүрт байгуулах үйлдвэрлэлийн чиглэлийг тодорхойлоход тэдний санал бодлыг сонссон. Мал аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулж нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл байвал орон нутгийн онцлогт илүү тохирно гэсэн байр суурьтай байгаа гэлээ.
3037天
Сантмаргац сумын нутагт МЭӨ 3000 жилийн үеийн буган чулуу бий
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг нь Монголын эртний түүхт хотуудын нэг бөгөөд, аймгийн төв Улиастай хот нь 1733 онд, Завхан аймаг нь 1923 онд байгуулагдсан байна. Нийт  нутаг дэвсгэрийн талбай нь 82500 км /квадрат газар нутагтай.  Монгол орны баруун хойд хэсэгт Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Àлтай, Ховд, Увс аймгуудтай хиллэдэг, Хойд талаараа ОХУ-тай хиллэнэ.  УБ-хотоос 1180 км алслагдсан түүх дурсгал, байгаль цаг уурын өвөрмөц тогтоцтой, ховор ан амьтан жигүүртэн шувуудаар баялаг нутаг юм. Завхан аймгийн хөгжлийн нэг хөшүүрэг нь аялал жуулчлал юм. Жилийн дөрвөн улиралд байгалийн говь, хангай, ой хээрийн бүсийн үзэсгэлэнт газрууд болон түүхийн гайхамшгууд, Монголчуудын нүүдэлчдийн уламжлалт ёс, зан үйлээрээ аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой бүс нутаг юм. Тиймээс энэ зун Нүүдэлчдийн соёлын наадмыг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. 
3037天