Хүйтрэхийн хэрээр гал түймэр ихсэх хандлагатай байгааг анхааруулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, энэ хэрээр гал түймрийн эсрдэл ихэсдэгийг ОБЕГ анхааруулж байна. Он гарсаар улсын хэмжээнд нийт 3080 удаагийн объектын гал түймрийн дуудлагаар тус газрын алба хаагчид ажиллан, 714 хүний амь насыг авран хамгаалжээ. Гал түймрийн улмаас 37 хүн түлэгдэж, гэмтсэн бол 68 хүн амь насаа алдсан байна. Үүний 49 нь том хүн, 19 нь хүүхэд байв.
2402天