Гамшгийн эрсдлийг бууруулахад бүс нутгийн хамтын ажиллагаа чухлыг Сайд нар онцлов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, ОБЕГ-тай зохион байгуулж буй Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр тус бага хуралд оролцож буй орнуудын төлөөлөгчидтэй уулзаж, тухайн улсад учирч буй гамшиг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өрнүүлж буй бодлогын арга хэмжээний талаар тодрууллаа.
2546天