"Аравт" морин цэргийн уралдаанд оролцогчид минжүүлсэн талбай туулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын БХЯ-наас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд манай улсад ирэх сарын 3-8-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулагдах “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны оролцогчид Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлалаа. Дөрвөн үе шаттай явагдах уралдааны үндсэн оролцогчоор Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг дөрвөн улс оролцох бөгөөд цэргүүд усан болон минжүүлсэн талбай туулах, бартаа саад бүхий газарт хоноглох, гранат шидэх, морь бугуйлдах, шархтанд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэргээр тэсвэр хатуужил, ур чадвараа сорих юм.
2146天