Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийг 261 эмч, эмнэлгийн мэргэжилтэн төгсөж байна
Говь-Алтай, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн 55 дахь удаагийн төгсөлтийг хүний их эмч, уламжлалын анагаах ухааны сувилагч, сувилагч, сувилахуй, эм найруулагч, лаборант, эх баригч 7 мэргэжлээр 261 оюутан төгсөж, 5 дугаар сарын 23-ны өдөр эрдмийн баяраа тэмдэглэж байна.
2小时