ГОВЬ-АЛТАЙ: НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра байгаль хамгаалагчдын ажлаар бахархаж буйгаа илэрхийлэв
Говь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Говийн баавгай буюу мазаалай, хавтгай, хулан, ирвэс зэрэг Монгол орны ховордсон ан амьтдын өлгий нутаг болох Монголын Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн Тусгай хамгаалалттай газарт зочилж, байгаль дэлхий болоод биологийн олон янз байдлыг хамгаалах ажилтай НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра танилцлаа.
117天