ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Буриад талхны сэнгэнэсэн үнэр, шинэ өндөгтэй өглөөний цай
Дорнод /МОНЦАМЭ/. Манай гэр бүлийн амралтын өглөө хамар цоргисон хар кофе, буриад талхны сэнгэнэсэн үнэр, “Дорнод өндөг”-ний зөөлөн амтаар эхэлдэг. Ер нь шинэ талхны үнэр, шинэхэн өндөггүйгээр өглөөний цайг төсөөлөхөд бэрх шүү дээ. Хэдий энэ хэв маяг бидний амьдралд хэвшээд төдийлөн удаагүй ч эзэгтэй бүр гэр бүлдээ найдвартай, шинэхэн, элдэв орц найрлагагүй хүнс хэрэглэхийг хүсдэг. Саяхан даа, хүнсээ цуглуулангаа дэлгүүрийн лангуун дээрх өндөгнүүдийн хугацааг харж зогстол бүтэн сарын өмнө үйлдвэрлэсэн он, сар, өдөртэй орос өндөг хэдэн хайрцаг саваараа хураалттай хэвтэж л байсан. Хэзээ, хаана үйлдвэрлэгдэж, хэдий хугацаанд тээвэрлэгдэж байж, бидний хэрэгцээнд ирээд хэр удаж байгааг нь ч таашгүй.
861天