ДОРНОД: Ирэх оноос ногоочид 10 нэр төрлийн ногоонд урамшуулал авна
Дорнод /МОНЦАМЭ/. Ирэх оноос ногоочид 10 нэр төрлийн ногоонд урамшуулал авна. Тухайлбал, ил талбайн сонгино, байцаа, сармис, шар, хүрэн манжин, лууван, хүлэмжний өргөст хэмх, улаан лооль, чинжүү, навчит ногоо гэсэн нэр төрлийн ногооны борлуулалтын тн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал олгох юм.
932天