400 өрхийг ажилтай, орлоготой болгоно
Дорнод /МОНЦАМЭ/. “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд 400 өрхийг ажилтай, орлоготой болгоно. Тодруулбал, зорилтот өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөр эрхлэх чадвартай иргэнийг тодорхойлж, тэдгээр өрх, өрхийн гишүүдийн эрэлт, хэрэгцээ, санаачилга, боломжид тулгуурлан хөдөлмөрт бэлтгэх, ажилд зуучлах, мэргэжлийн ур чадвар олгох, ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг үйлчилгээг багцлан хүргэх юм.
995天