Завханы МАН-ын хорооны даргаар Д.Түвшинжаргалыг сонгожээ
Завхан /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн МАН-ын 34-р бага хурал болж 24 сумын намын анхан шатны
байгууллагаас сонгогдсон 192 төлөөлөгч оролцжээ. Энэхүү бага хурлаар аймгийн
намын хорооны ажлын тайлан, санхүүгийн тайлан, хяналтын хорооны тайлан, зохион
байгуулалтын асуудал хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар Завхан аймгийн
МАН-ын хорооны даргаар Дашпунцагийн Түвшинжаргалыг сонгож баталсан тухай Завхан
аймгийн МАН-ын хэвлэлийн албанаас мэдээлэв.
2186天