ОРХОН: Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 98,1 хувьтай хангажээ
Баян-Өндөр, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2024 оны 19/03 дугаар тогтоолоор хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд мал аж ахуйн 12, мал эмнэлгийн чиглэлээр 4, газар тариалангийн чиглэлээр 11, хүнсний чиглэлээр 1 нийт 28 заалт бүхий ажлыг тусган хэрэгжилтийг 98,1 хувьтай хангажээ.
51天