• 12月 3日, 星期三
  • Ulaanbaatar -16oC
  • USD 3,553₮
    EUR 4,124₮
    JPY 23₮
    GBP 4,697₮
    RUB 46₮
    CNY 502₮
    KRW 2₮
  • 关于蒙古国 关于蒙古国
  • 政治 政治
  • 经济 经济
  • 社会 社会
  • 教育与科学 教育与科学
  • 艺术与文化 艺术与文化
  • 全国行动 全国行动
  • 发展项目 发展项目
  • 图片新闻 图片新闻
  • 其他
    专访
    简介 合作新闻媒体及通讯社 联系方式
    联系我们
    体育
    蒙古国与韩国建交35周年
    蒙古国与印度共和国建交70周年
    蒙古国首届翻译论坛

ОРХОН: “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Алтанцэцэг.Г
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-29 17:51:21

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Европын сэргээн босголт хөгжлийн банкны 7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Европын холбооны 6.71 сая еврогийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжих “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийн нээлт энэ сарын 28-нд боллоо. 


Төслийн шав тавих ёслолд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга Б.Зоригтбаяр, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач нар болон бусад  албаны хүмүүс оролцов.


Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл бол манай аймгийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулах онцгой ач холбогдолтой хөрөнгө оруулалт” хэмээн онцолсон. Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните “Европын холбоо Монгол Улсын Засгийн газар, аймгуудын Засаг дарга нартай тогтвортой хөгжлийн олон төслийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна. Мөн дэлхийн олон оронд бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Энэ удаад Орхон аймаг, Эрдэнэт хотод энэхүү төсөл хэрэгжихээр болсонд туйлын баяртай байна.


Төслийн үр дүнд үерийн усны эрсдэлийн менежмент сайжирч, цэвэр усны аюулгүй байдал найдвартай болох үр дүн хүлээж байна гэдгийг тэрбээр илэрхийлсэн юм. Мөн нэлээд хэдэн жилийн өмнө Орхон аймаг, Эрдэнэт хот үерийн гамшигт өртсөн томоохон асуудалтай нүүр тулсан. Аймаг, орон нутгийн удирдлагууд идэвх санаачилга гаргаагүй бол энэ төсөл өнөөдөр хэрэгжих боломжгүй байсан гэдгийг ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач хэлж байв. Энэхүү төсөл нь Орхон аймаг, Эрдэнэт хотын үерийн эрсдэлийг бууруулах, усны чанарыг сайжруулахад чухал үр нөлөөтэй бөгөөд Орхон аймаг Европын Холбоо, ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй анхны төсөл гэдгээрээ онцлог юм. “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төсөл нь үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах, усан хангамжийг сайжруулах гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр найман байршилд хэрэгжинэ. Орхон аймаг, Эрдэнэт хот газар зүйн байршлын хувьд хур тунадас ихтэй бүсэд хамаардаг.


Үүнээс улбаатай гэр хорооллын бүсийн айлууд шар ус, үерт автах эрсдэлтэй. Сүүлийн 10 жилд аймгийн хэмжээнд 27 удаагийн үерийн тохиолдол гарч хүний амь эрсдэж, 8.4 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирсан гашуун түүх бий. Тиймээс үерийн эрсдэлийн менежментээ сайжруулах чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагууд, холбогдох албаныхан  тооцоо судалгаа хийж, багагүй хугацаанд санхүүжилт хөөцөлдсөний үр дүнд “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал” төслийг  хэрэгжүүлэх гэрээг ЕСБХБ-тай 2020 оны  6 дугаар сард байгуулсан.


Үерийн эрсдэлийн менежментийг сайжруулах буюу “Үерийн далан байгуулах” ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчийн “Хунан индастриал экүйпмэнт инсталэйшн” компани, гэр хорооллын усан хангамжийн сүлжээг өргөтгөх, /нэмэлтээр хотын төвийн усан хангамжийн сүлжээг сэргээн засварлах, сайжруулах/ ажлыг “Престиж инженеринг” ХХК хоёр жилийн хугацаанд гүйцэтгэнэ.


Үерийн далан байгуулах ажлын хүрээнд хүн амын суурьшлын бүсэд борооны ус хадгалах 3 усан сан, Эрдэнэт голын хөндийд 1 усан сан 12.8 км-ийн урттай төмөр бетон 8 суваг бүхий үерийн даланг барих, засварлах ажил Яргуйт, Баян-Овоо, Шанд, Их залуу, Уртын гол, Булаг, Цагаанчулуут, Баянбулаг, Оюут багт хийж гүйцэтгэнэ. Мөн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд багуудад усны шугам сүлжээг шинэчилснээр усны алдагдал 15 хувиар буурна гэж үзэж байна. Уг төслийн ТЭЗҮ-ийн судалгааны ажлыг ЕСБХБ-ны санхүүжилтээр Дани улсын “Sweco” зөвлөх компани, Румын улсын “BDO”, Монгол Улсын “Монконсалтинг” ХХК  хамтран боловсруулжээ.

 


Follow @montsame.mn
相关新闻
ОРХОН: Ойн үрийн талбайг тусгаарлаж болц, нөөцийг тодорхойлно
Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн Ногоон...

20小时
ОРХОН: Томуугийн өвчлөл идэвхжлийн түвшинд байна
Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд томуу,...

1天
ОРХОН: Орон нутагт дутагдалтай мэргэжлүүдээр хүний нөөцөө бэлтгэж байна
Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сүнчон хотын Үндэсний  их...

1天
ОРХОН: Хоол боловсруулах замын дурангийн оношилгоо, эмчилгээний талаар сургалт хийж байна
Баян-Өндөр,2025 оны арваннэгдүгээр сарын 29/МОНЦАМЭ/. Хойд бүсийн аймгуудын хоол...

4天
ОРХОН: Бүх шатны боловсролын байгууллагын хэмжээнд нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс 11 дүгээр...

5天
ОРХОН: Хүчит 64 бөхийн барилдаанд начин Д.Төгс-Эрдэнэ түрүүллээ
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдөр, Анхдугаар...

6天
ОРХОН: 100 хүүхэд “Иргэний андгай” өргөлөө
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 26/МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсаа тунхагласан...

7天
ОРХОН: Томуу, томуу төст өвчний тархалт идэвхжил түвшинд шилжжээ
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд томуу, томуу төст...

8天
ОРХОН: “Иргэдийн оролцоо-Төлөөлөгчийн манлайлал-Төрийн үйлчилгээ” өдөрлөг бүх багт үргэлжилж байна
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Иргэдийн оролцоо-Төлөөлөгчийн...

9天
Previous Next
  • 最新消息
  • 热门新闻
蒙古国总统出席“2026年国际牧场和牧民年”开幕式 31分钟
联合国粮食及农业组织总干事拜见蒙古国总统 34分钟
蒙古国与意大利建立战略伙伴关系 15小时
蒙古国将于2026年担任CAREC轮值主席国 16小时
炼油厂部分设备已准备好运往蒙古国 16小时
双方探讨实施有效项目和计划问题 17小时
蒙古国与俄罗斯就今后将实施的联合项目达成一致 18小时
蒙央行11月收购899.5公斤贵金属 18小时
双方将加强合作,促进青年就业 19小时
相扑选手玉鷲一朗创造了一项吉尼斯世界纪录 23小时
巴·奥特贡巴塔尔夺得MGL-1格斗锦标赛金腰带 23小时
双方就改善基础设施问题交换意见 24小时
意大利总统将于明年访问蒙古国 24小时
意大利总统迎接蒙古国总统 1天
蒙古国总统向无名英雄纪念碑献花圈 1天
蒙中将扩大肉类及肉制品贸易 1天
“额尔登斯塔旺陶拉盖”股份公司11月份共销售240万吨煤炭 1天
房地产经纪公司售出的房地产增长12.5% 1天
蒙古国柔道选手在阿布扎比柔道大满贯赛上斩获三枚奖牌 1天
蒙韩庆祝建交35周年 1天
蒙古国总统乌·呼日勒苏赫抵达意大利,开始对意大利进行国事访问 1天
蒙古国本周活动目录 2天
蒙古国总统启程对意大利进行国事访问 3天
将与参加《Physical: Asia》节目的蒙古国代表队合作 5天
蒙古瓷器品展览 5天
投资方案制定培训及投资者座谈会举办 5天
蒙通社将以韩语发布新闻 5天
蒙日公私部门第十二次磋商举行 5天
蒙古国总统乌·呼日勒苏赫将对梵蒂冈进行国事访问 5天
蒙古国总统乌·呼日勒苏赫将对意大利进行国事访问 5天
乌兰巴托地铁项目承建工程将于2026年开工 5天
Youtube
萨·纳兰格日勒院士荣获“成吉思汗”勋章 6天
蒙方强调投资和资金对组织COP17的重要性 6天
尼·乌其日勒:每一个历史性的日子都是关于找到克服挑战和创造新历史的方法 6天
将色楞格省发展为有机食品示范区 6天
库苏古尔省:将建立公共商业发展中心 6天
萨·蒙赫苏赫被任命为“奥尤陶拉盖”公司执行董事 6天
蒙航公司代表被授予“名誉市民”称号 6天
“蒙古国公民宣誓仪式”举行 6天
升国旗仪式举行 6天
蒙通社资深摄影师被授予“蒙古国文化功勋活动家”称号 8天
外国投资者签证问题 8天
蒙俄财政部长签署合作备忘录 8天
铁路隧道建设工程在顺利持续中 8天
吉·僧格多尔吉导演的《心中的图画》荣获NETPAC 奖 8天
蒙古国当选联合国教科文组织世界遗产委员会2025—2029年成员国 8天
蒙古自豪日 9天
“苍天之文-2025”传统蒙文书法大赛获奖名单揭晓 9天
联合国教科文组织登记的“文化遗产证书”移交至“成吉思汗”国家博物馆 9天
潜在劳动力同比增加 6100 人 9天
为第一世扎纳巴扎尔发行“纪念邮票 9天
蒙瑞合作取得新进展 9天
以副总理为首的工作组视察查干诺尔自由区 9天
蒙古歌手成为“丝绸之星”总冠军 9天
蒙古国本周活动目录 9天
向成吉思汗雕像致以敬意 12天
萨·纳兰格日勒院士荣获“成吉思汗”勋章 12天
升起蒙古国国旗和九尾白纛旗 12天
今天是蒙古自豪日 12天
萨·楚伦:成吉思汗时代,世界上仅有的两大优势都掌握在游牧民族手中 12天
蒙韩在各个领域合作关系正不断深入发展 13天
尼·乌其日勒当选新任国家大呼拉尔主席 13天
97.3%的抵押房贷余额属于正常贷款 13天
首届蒙印商业论坛召开 13天
今年将启用12所学校、24所幼儿园和11所小学 13天
将于本月21日和26日部分口岸将临时关闭。 13天
蒙方提议将对华煤炭出口量增加到1亿吨 14天
蒙古国愿与上合组织成员国在基础设施和人道主义领域开展合作 14天
蒙古国总理拜见俄罗斯总统 14天
蒙古队获得“Physical Asia”节目第二名 14天
蒙古国总统乌·呼日勒苏赫将对意大利进行国事访问 5天
乌兰巴托地铁项目承建工程将于2026年开工 5天
蒙古国总统乌·呼日勒苏赫将对梵蒂冈进行国事访问 5天
蒙通社将以韩语发布新闻 5天
蒙日公私部门第十二次磋商举行 5天
投资方案制定培训及投资者座谈会举办 5天
将与参加《Physical: Asia》节目的蒙古国代表队合作 5天
蒙古瓷器品展览 5天
蒙古国总统启程对意大利进行国事访问 3天
蒙古国总统乌·呼日勒苏赫抵达意大利,开始对意大利进行国事访问 1天
  • 专访
萨·楚伦:成吉思汗时代,世界上仅有的两大优势都掌握在游牧民族手中
沙·诺明额尔登:贝尔格舞是蒙古人 身体、灵魂与意识的统一
图·巴桑苏荣:蒙通社为摄影部门的发展做出了宝贵贡献
  • 十亿棵树
色楞格:奥尤陶拉盖完成600公顷土地恢复工作
为迎接COP17大会,将种植九种4500多棵新树木和灌木
在“十亿棵树”全国行动框架内正种植和培育 1.17 亿棵树
  • 艺术与文化
蒙通社资深摄影师被授予“蒙古国文化功勋活动家”称号
吉·僧格多尔吉导演的《心中的图画》荣获NETPAC 奖
蒙古国当选联合国教科文组织世界遗产委员会2025—2029年成员国
  • 体育
相扑选手玉鷲一朗创造了一项吉尼斯世界纪录
巴·奥特贡巴塔尔夺得MGL-1格斗锦标赛金腰带
蒙古国柔道选手在阿布扎比柔道大满贯赛上斩获三枚奖牌
跟著我們
访问次数
  • 今天16,324
  • 12.0242,229
  • 12.0144,921
  • 关于蒙古国
  • 宪法
    政党
    外交政策
    经济
    文教
    风俗
  • 发展项目
  • 专访
  • 政治
  • 经济
  • 社会
  • 教育与科学
  • 艺术与文化
  • 体育
  • 蒙古国与韩国建交35周年
  • 图片新闻
  • 视频
  • 联系我们
  • 蒙古国与印度共和国建交70周年
  • 蒙古国首届翻译论坛
  • 全国行动
  • 十亿棵树
    食品革命
    健康的蒙古人
    白金

蒙古国,乌兰巴托市,青格尔泰区,巴·吉格吉德扎布街-8,代号-15160,邮箱-1514, info@montsame.gov.mn
MONTSAME News Agency ©2025