Сэлэнгэ аймагт нэн хүнд хэлбэрээр нэг хүн нас барлаа
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт 43 тохиолдол шинээр батлагдсан байна. Эдгээр нь Сүхбаатар, Алтанбулаг, Хүдэр, Ерөө, Баянгол, Мандал, Хэрх, Цагааннуур, Түшиг, Хушаат, Орхонтуул, Рашаант, Баруунбүрэнд тус тус батлагджээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр батлагдсан иргэд аж. Мөн нэн хүнд хэлбэрээр нэг хүн нас баржээ.
1460天