Сэлэнгийн иргэдийг чанартай, хямд үнэтэй орон сууцаар хангах зорилго биелэв
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ
аймгийн төв Сүхбаатар суманд баригдсан төрийн албан хаагчдын 120 айлын орон
сууцны эхний 80 айлын байр ашиглалтад орж, албан
ёсны нээлтээ өнөөдөр хийлээ. Энэхүү
байрны давуу тал нь төрийн албан хаагчид хүүгүй, урьдчилгаа төлбөргүйгээр орон
сууцтай болж байгаад оршиж байгаа юм. Сэлэнгэ
аймгийн төрийн албан хаагчид ийм уян хатан нөхцөлтэйгөөр орон сууцтай болж буй үйл явдал нь Монгол Улсад анхы тохиолдол гэдгээрээ онцлогтой юм. Энэхүү орон сууц нь
2018 онд суурта тавьсан бөгөөд 6.2 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр, орон нутгийн
өөрийн хөрөнгөөр сүндэрлэж байгаа гэдгээрээ давуу чанартай. Ингээд бодит бүтээн
байгуулалт болсон үйл ажиллагаанаас хийсэн сурвалжлагаа хүргэе.
1788天