СҮХБААТАР: Сүүний үйлдвэр байгуулж, сургууль, цэцэрлэгт "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Орон нутагт сүүний үйлдвэр байгуулах нэн шаардлагатай байгааг салбарын удирдлагууд аймгийн Засаг даргад уламжиллаа. Улмаар 2024-2028 онд уг ажлыг хийж, цэцэрлэг болон ЕБС-д “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, сурагчдын үдийн цай хөтөлбөрт сүү өгдөг болно гэж Засаг дарга М.Идэрбат ярилаа.
209天