Хил залгаа аймаг, сумдын цагдаагийн байгууллагатай хамтран малын хулгайтай тэмцэнэ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Малын хулгайн гэмт хэрэг жилээс жилд өсөж, хулгайлах
арга техник нарийсч бүлгийн зохион байгуулалтад оржээ. Тиймээс энэ төрлийн гэмт
хэрэгтэй хамтран тэмцэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд хил залгаа аймаг, сумдын хэсгийн
төлөөлөгч, эрүүгийн мөрдөгч нарын уулзалт зөвлөгөөнийг Түмэнцогт суманд
зохиолоо.
2224天