Ажилгүй, орлогогүй иргэнийг тогтмол ажлын байртай болгожээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын тавдугаар багийн иргэн Ч. Энхжаргал бага насны хоёр хүүхэд, өндөр настай ээж, дүүгийн хамт амьдардаг. Ээж нь тэтгэврийн зээлтэй, гэрт нь ажил хийдэг хүн байхгүй. Өөрөөр хэлбэл ямар ч орлогогүй. Үүнээс болоод бага хүүхэд нь тураалын хүнд шатанд орж байсан удаатай. Харин "Бриллиант" ТББ-ын Сүхбаатар аймаг дахь салбарын хамт олон түүний амьдрал ахуйтай танилцаж, нийгмийн халамжинд хамруулж, мөн тогтмол ажлын байртай болгосон байна.
2922天