СҮХБААТАР
Хавдрын эсрэг хоёр аяны нээлт зэрэг боллоо
Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Хавдрын эсрэг үндэсний аян-2017” аяны нээлт Сүхбаатар аймагт боллоо. ЭМЯ, ХСҮТ, МҮОНРТ, Хаан банк хамтран 2011 оноос хойш тасралтгүй энэхүү аяныг хэрэгжүүлж ирсэн. Харин Сүхбаатар аймагт хавдрын эсрэг үндэсний аян тав дах жилдээ хэрэгжиж байна. Мөн энэ өдөр аймгийн засаг дарыг үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Хавдаргүй Сүхбаатар” аяны нээлт зэрэг боллоо. “Хавдрын эсрэг үндэсний аян-2017” аяны нээлтэнд УИХ-ын гишүүн Ч.Улаан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөр, ХААН банкны Сүхбаатар салбарын захирал Ц.Адъяабаатар болон  холбогдох албаны хүмүүс оролцлоо. Тус хөтөлбөр Сүхбаатар аймагт хэрэгжсэнээр таван жилийн хугацаанд аяныг хүрээнд 5553 хүн хамрагдаж, үүнээс хорт хавдартай 72, хавдрын урьдал өвчтэй 291, хоргүй хавдартай 405 хүнийг илрүүлжээ.
2942天
1261 иргэн 666,9 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлнэ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгаас өнгөрөгч онд 1261 иргэн татварын хөнгөлөлтөнд хамрагдахаар болжээ. Эдгээр иргэдийн хөнгөглөлтийг энэ сардаа багтаан олгохоор болсон байна. Үүнд нийт 666,9 сая төгрөг зарцуулах юм байна. 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн иргэдийн дансанд мөнгө нь байршиж эхэлнэ. Тухайн орон нутгийн татвар төлөгч иргэн өөрийн үндсэн хөрөнгө болон банкны санхүүжилтээр орон сууц худалдан авсан, эсвэл амины сууц шинээр барьсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн арван хувийг, мөн татвар төлөгчийн хүүхэд дотооддоо болон гадаадад их дээд сургуульд суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн тодорхой хувийг татвараас буцаан аваххөнгөлөлт эдэлдэг. Тэгвэл өнгөрөгч 2016 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд 1261 татвар төлөлгч иргэн тус хөнгөлөлтөнд хамрагдаж, нийт 666,9 сая төгрөгийг дээрх иргэдэд олгохоор болжээ.
2943天