СҮХБААТАР
Сүхбаатар аймаг сонинтой боллоо
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн арваад жил тогтмол хэвлэгддэг сонин байгаагүй гэж хэлж болно. Энэ хооронд хэд хэдэн төрлийн сонин гарч байсан ч тогтмолжиж чадалгүй үйл ажиллагаа нь зогссон байдаг. Тэгвэл энэ удаа “Сүхбаатарын өнгө” сонин энэ сараас эхлэн уншигчдын хүртээл болж байна. Тус сонин нь арав хоногт нэг, сард гурван дугаар хэвлэгдэн гарах юм байна. Сүхбаатар аймгийн нийгэм, улс төр, мэдээллийн тогтмол хэвлэл "Сүхбаатарын өнгө" сонины хамгийн анхны дугаар энэ сарын 10-ны өдөр хэвлэгдэн гарч уншигчдын гар дээр очлоо. Хоёр хуудас, дөрвөн нүүр бүхий тус сонин дээр аймаг орон нутагтай холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа багтсанаас гадна, энэ нутгаас төрөн гарсан уран бүтээлчдийг алдаршуулах, уран бүтээлийг нь уншигч түмэнд сурталчилах зорилго бүхий “Уран бүтээлийн булан” нээжээ.
2941天