СҮХБААТАР: Гарлам хоршоо өдөрт 250 мянган төгрөгийн сүү борлуулж байна
Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Сүү, цагаан идээний Гарлам хоршоо Баруун-Урт суманд 2019 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүний чиглэлийн алатау үүлдрийн үнээг өсгөн үржүүлж, уламжлалт аргаар сааж сүү, цагаан идээ үйлдвэрлэн орон нутагтаа борлуулдаг. Одоогоор 15 үнээ сааж байгаа бөгөөд өвлийн улиралд өдөрт 250 мянган төгрөгийн сүү борлуулдаг байна.
518天