“Таван баялаг” малын зах цогц үйлчилгээ нэвтрүүлжээ
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд "Таван баялаг” малын зах байгуулснаар энэ оны зургаадугаар сараас эхлэн тогтмол үйл ажиллагаа явуулж буй. Энэхүү малын зах нь иргэдэд цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор нядалгааны байр, малын эмийн сан, хөргүүр, зоорь, малын хашаа, зоогийн газар зэргийг орчин үеийн стандартын дагуу шинээр тохижуулжээ.
1802天