Аймгийн Засаг дарга сумдад ажиллаж байна
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат өнөөдрөөс сумдад ажиллах томилолтоо эхлүүллээ. Тэрбээр сумдын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдалтай танилцах, төсөвт байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзалт хийх, бүтээн байгуулалтын ажил, мал тооллого, Малын тоо толгойн албан татварын тухай хууль хэрэгжин эхэлж буйтай холбогдуулан орон нутагт ийнхүү ажиллаж байна.
1645天