ХЭНТИЙ: Д.Цогт-Эрдэнэ: Хан Хэнтий чуулгынхаа дэргэд морин театрыг байгуулна
Чингис, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулга бол Зүүн монголын үндэстэн ястны аж амьдрал, өв соёлыг бүжиг, дуу, жүжиг, тоглолт бүрээс нь харж болох, уран бүтээлчдээс нь мэдэрч болох урлагийн алтан тайз, урлагийн их өргөө билээ. Энэ өргөөнөөс улсдаа нэртэй алдартан гавъяатууд, түмэндээ данстай уран бүтээлчид төрөн гарсаар 40 жилийг үджээ. Энэ удаад бид түүхт ойн үеэр нь Хан Хэнтий чуулгын дарга, МУСТА Д.Цогт-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр 26 жил Хан Хэнтий чуулгад авъяас билэг, ажил хөдөлмөрөө зориулж яваа уран бүтээлч, сүүлийн жилүүдэд энэ их айлыг удирдаж яваа залуу удирдлага юм.
487天