Хангайн бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах саналыг ЗГ-т хүргүүлнэ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 11-р хуралдаан боллоо. Хуралдаанаар Ардын хувьсгалын 100, 101 жил, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 90, 91 жилийн ойг тохиолдуулан Хангайн бүсийн хурдан морины уралдаан, Хөвсгөл аймгийн баяр наадмыг энэ оны 7-дугаар сарын 25, 26-ы өдрүүдэд тус аймагт тэмдэглэх саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар болов.
1174天