Шатаж байсан өвсийг унтрааж гэр, байшин, малын хашааг гал түймрийн аюулаас аварчээ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст багийн 3 дугаар гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн ангийн салааны захирагч дэслэгч А.Хашчулуунаар ахлуулсан алба хаагчид шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраан, 12х10 харьцаатай өвлийн байшин, 4 ханатай гэр, 4х4 харьцаатай малын хашааг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Тухайн газарт мал бүхий айлын 1 тонн өвс шатаж байжээ.
1197天