Г.Цэдэндамба: Би мэргэжлээрээ насаараа гоёж яваа хүн
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Орчин цагийн боловсролын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн ахмад багш Г.Цэдэндамба Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн. Тэрбээр 1978 оноос хойш өнөөдрийг хүртэл монгол хэл, бичгээ үр хойч үедээ өвлүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, Монгол хэл, бичгийн аймаг, улсын олимпиад, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд тасралтгүй 25 жил өөрөө болон шавь нараа бэлтгэн оролцож, тогтмол амжилт гаргаж ирсэн юм. Эх хэлээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд зүтгэж, эрдмийн охийг түгээсээр яваа түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.
1211天