Сонгогчийн сонгох эрхэд нөлөөлөхгүй байхыг зөвлөв
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тухайн хүний регистрийн дугаараар УИХ-д нэр дэвшигчдийн хэнд санал өгснийг мэдэх боломжгүй. Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа чөлөөтэй, нууцаар өгөх эрхээ бүрэн эдлэхийг ХЭҮК-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц УИХ-ын ээлжит сонгуулийг даяар зохион байгуулахтай холбогдуулан хүний эрхийн анхаарал татсан асуудлаар мэдээлэл хийх үеэрээ онцлов.
366天