Ёс зүйн хорооны орон тооны гишүүдэд үнэмлэх гардуулав
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр энэ сарын 15-нд Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс нарыг хүлээн авч уулзан үнэмлэхийг нь гардуулж,Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцлоо.
544天