Сонсголд гэрчээр дуудах 268 хүний нэр, албан тушаалыг зарлав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж, сонсголтой холбоотой хоёр тогтоолыг баталсаныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэвлэлийн бага хурлаар танилцууллаа.
545天