“Монголын эдийн засгийн форум”-д Шанхай хот болон бүс нутгийн томоохон аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулна
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын 6 дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцох үеэр Хятадын Коммунист намын Шанхай хотын Намын хорооны Нарийн бичгийн даргын орлогч, Хотын дарга Гун Жөнтэй уулзаж, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов.
577天