Монгол Улс, БНСВУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарыг байлцуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
585天