Европын парламентын төлөөлөгчид МУИС-ийн Олон улсын харилцааны оюутнуудтай уулзав
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр МУИС-ийн Олон улсын харилцааны ангийн оюутнуудтай уулзаж, Монгол Улс Европын Холбоо хоорондын харилцаа хамтын ажиллагаа, Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон олон улсын харилцааны асуудлаар оюутнуудтай санал солилцлоо.
587天