“Кореан эйр” компанийн Монголыг хариуцсан захирлыг Найрамдал медалиар шагналаа
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн “Кореан эйр” компанийн Зүүн Азийн бүс нутаг, түүний дотор Монгол Улсыг хариуцсан захирал, БНСУ-ын иргэн Пак Юу Ханыг Найрамдал медалиар шагналаа.
364天