Хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ сарын 21-нд өргөн мэдүүллээ.
372天