Улаанчулуутын "Нарны хүүхдүүд" цэцэрлэгт тусламж үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-12-10 11:44:07

УБЦТС ТӨХК-ийн Залуучуудын зөвлөлөөс эрчим хүчний салбарын үйлдвэр, компани, аж ахуйн нэгжүүдийн залуучуудын зөвлөлүүдийг хүмүүнлэгийн үйлсэд уриаллаа.

Уриалгынхаа хүрээнд залуус Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж, амьдардаг иргэдийн хүүхдүүд хүмүүждэг цэцэрлэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.

Залуучуудын зөвлөлийн тэргүүлэгч 21 гишүүн хувиасаа мөнгө цуглуулж, тус цэцэрлэгт хүүхдийн сандал 20, нүүр гарын алчуур 25 ширхэг мөн саван, ариун цэврийн цаас тус бүр нэг боодлыг авч өгчээ.

УБЦТС ТӨХК-ийн Залуучуудын зөвлөлөөс зохион байгуулсан энэхүү сайн санааны үйлс нь салбарын ажилтан ажиллагсадыг хүмүүнлэгийн үйлсэд уриалсан дуудлага боллоо.

Б.Туул

相关新闻