Монгол Улсаа явганаар бүтэн тойрно
МОНГОЛЫН МЭДЭЭХил хамгаалах байгууллагын бэлтгэл хурандаа В.Дамдинсүрэн нэг жилийн хугацаанд явганаар Монгол Улсаа бүтэн тойрох аялалд гарахаар болжээ.
Тэрбээр өдөрт 25-30 км замыг туулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотоос гарч, Онгоны хилийн хэсэгт орших Алтан овоо, Шилийн Богдоос гараагаа эхлэх гэнэ.
Аялагч маань заставаас застав гэсэн маршрутаар аялах бөгөөд хоол хүнс, аюулгүй байдлыг нь хилчид хариуцахаар тогтжээ.