ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
9:00 цагт:
Монгол, Солонгосын хамтарсан дараагийн цар тахлын бэлэн байдлыг хангах чиглэл
хурал “Новотел” зочид буудалд болно. Холбогдох утас: 99999031
11:00 цагт: МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлөөс холбооны XXIV их хуралтай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99149240
11:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан 2025” үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 3-10-ныг дуустал Чингис хаан үндэсний музейд болох талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
11:00 цагт: Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 23-29-нд төв талбайд болж байна.
12:00 цагт: "Хунт нуур" балет УДБЭТ-ын тайзнаа тавигдсаны 50 жилийн ойд зориулсан хэвлэлийн хуралд болно.
19:00 цагт: "Камертон" хамтлаг 30 жилийн ойн
тоглолтынхоо хэвлэлийн бага хурлыг өдөрлөг хэлбэрээр "Shangri-La
centre" төвийн нэгдүгээр давхарт "Brussels Belgian beer cafe"-д
хийнэ.
-УИХ-аас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран зохион байгуулж буй хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-үргэлжилж байна.
-"Зүүн хойд Азийн энх тайван хөгжил ба Солонгосын нэгдлийн талаарх Монголын форум" энэ сарын 20-24-нийг дуустал үргэлжилнэ.
Орон
нутагт:
-Архангай аймаг- АRА
complex-т Булган хайрханы энгэрт уртын дууны айзам хөгийг эгшиглүүлэх
"Тунгалаг Тамир" уртын дууны наадмыг анх удаа зохион байгуулна.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.