Дэлхийд гайхагдах авьяастнаар Монгол хүүхдүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-12-14 10:25:52

Монгол HD телевиз "Авьяаслаг Монголчууд 2015" шоуг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж, өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.

Тус шоуны 100 сая төгрөгийн эзэн, анхны ялагчаар Дархан-Уул аймгийн "Эгшиглэнт чимээ" хамтлаг тодров. Энэ шагнал бол Монгол хүүхдүүд ямар жигд авьяастайг дэлхийд харуулахаас гадна ямар ч зүйлийг хөгжим болгож чадаж буйн гайхалтай жишээ боллоо. Эдний хувьд финалын шалгаруулалтад хамгийн өндөр санал авч олон сар үргэлжилсэн шоуны ялагч болсон юм. Тус xамтлагийн багш С.Жамъянхорол нь Хөгжим бүжгийн багш бөгөөд тэрбээр 40 гаруй төрлийн 400 гаруй хөгжмийн зэмсгийг өөрөө хийж урлажээ.

Энэхүү шоуны эцсийн шатанд зөвхөн уран нугаралтын гайхамшгийг харуулж буй А.Уранбилэг, Э.Нарангарав, Юнескод бүртгэлтэй битүү амьсгалаар лимбэ тоглож, ёочин хөгжмөөр гайхуулж буй хөгжимчин залуус Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Дархан хотын хүүхэд багачуудад 30 жил хөгжим зааж буй С.Жамъянхорол багшийн хөгжимчид "Эгшиглэнт чимээ"хамтлаг, ардын болон орчин үеийн бүжгээр үзэгчдийг бишрүүлж буй "Янзган хүрээ", Б.Тэмүүлэн-М.Халиун, хүний сэтгэлд хүртэл сайхан дуулж олон хүний талархал хүлээгээд байгаа О.Баярсайхан, А.Отгонбаяр нар тунан үлдсэн юм.

Үүнээс үзэгчдийн хамгийн их санал авсан гурван оролцогчоор  А.Отгонбаяр, хөгжмийн хослол болох Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, “Эгшиглэнт чимээ” хамтлаг  шалгарлаа. 

Ж.Болор

相关新闻