Цанхийн Зүүн уурхайн олборлолт эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭТүр зогсоод байсан "Таван Толгой"-ийн Цанхийн Зүүн уурхайн олборлолт эхэлсэн байна. Тус уурхайн олборлолтыг "TTJVCo" компани гүйцэтгэх юм.
"Эрдэнэс Таван Толгой" компани Зүүн Цанхийн гүйцэтгэгчийн гэрээг шинэчлэхээр уурхайн олборлолтыг жил гаруйн хугацаанд зогсоосон бөгөөд "MacMahon" компани "TTJVCo"-ийг эзэмших эрхийг Сингапурын "Xin Yuan" компанид шилжүүлсэн билээ. "Эрдэнэс Таван Толгой" компани гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээнд "Эрдэнэс Таван Толгой"-н 203 ажилтныг "TTJVCo"-д шилжүүлэхээр тохиролцсон ч ажилтнууд эсэргүүцсэнийн улмаас "Эрдэнэс Таван Толгой" компанид үлдээхээр шийдвэрлэсэн.
Б.Заяа