Харүмафүжи Д.Бямбадорж Японд үзэсгэлэнгээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-25 10:10:13

Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж, зураач С.Заяасайхантай хамтран уран зургийн үзэсгэлэнгээ Токио хотын “Гинза” галерейд дэлгэж байна.

Энэхүү үзэсгэлэнд тэрбээр 20 гаруй бүтээлээ дэлгэжээ.

Тэрбээр сүмогийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө зурдаг байсан гэдэг. Тэрбээр одоо ч зургийн хоббигоо үргэлжлүүлсээр байгаа бөгөөд зурах нь сэтгэл тайвшруулж, амраадаг учраас гунигтай үедээ бийрээ барьдаг  хэмээн Японы хэвлэлд ярьжээ.

Японы үзэсгэлэнт Фүжи уулаас эхлээд байгалийн гоо үзэмжийг тольдсон аваргын уран зургуудыг үзэсгэлэнгийн  үеэр 500 мянган иенээс эхлэн худалдаалах юм.  Бүх орлогыг Монгол дахь зүрхний өвчтэй хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлахаар төлөвлөжээ.

Тус үзэсгэлэн энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

相关新闻