Нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-12-30 17:03:07

Маргааш орой Чингисийн талбай дээр зохион байгуулах арга хэмжээтэй холбоотой 31-ний өдрийн  оройн 20 цагаас шөнийн 01 цаг хүртэл талбайн баруун зүүн талын замыг бүрэн  хаахаар болжээ.

Тиймээс энэ замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, талбайн ойр орчмын бүхий л төлбөртэй зогсоолууд үнэ төлбөргүй иргэдэд үйлчлэх тул тээврийн хэрэгслээ зогсоолд зөв байршуулан бусаддаа хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Мөн 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр буюу баасан гарагт бүх нийтийн амралтын өдөр тул улсын   дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Ж.Болор

相关新闻