Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хүүхдүүдэд бэлэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-12-31 11:59:36

НҮБ-ын Бентью баазад үүрэг гүйцэтгэж буй Монгол, Гана улсын энхийг сахиулагчид хамтран зул сарын баярын өдрөөр 126 хүүхдэд өөрсдийн бэлтгэсэн бэлгийг гардуулан өгөв.

Энэ арга хэмжээнд Мужийн зохицуулагч хатагтай Мери Куминс, Монгол, Гана, Зэвсэглэсэн цагдаагийн цэргийн багийн захирагч нар болон Бентью хот дахь НҮБ-ын штабын ажилчид албаны бусад хүмүүс оролцжээ. Орон гэрээсээ дайжсан иргэдийн хуаранд амьдарч буй хүүхдүүдийг онцлон тэдэнтэй хамт зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуарангийн хүүхдүүдэд урлагийн тоглолт үзүүлж, гараа хэрхэн зөв угааж хэвших талаар хичээл зааж, тэдний дунд төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, хамтран дуулж, бүжиглэжээ. 

Ж.Батсайхан

相关新闻