Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд цагийн хязгаарлалт тогтоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ2015 оны эцэс болж буйтай холбогдуулан сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн мөн өвлийн улиралтай холбогдуулан сумын ЗДТГ-ын Боловсролын хэлтсээс цагийн хязгаарлалтыг тогтоон ажиллах тухай мэдээллээ.
Түүнчлэн шинэ жилийн баярын тэмдэглэлт үйл ажиллагааг зах зээлийн өнөөгийн хүндрэл бэрхшээлтэй байдлыг харгалзан аль болох хэмнэлттэй, хөнгөн, зардал багатай тэмдэглэн өнгөрүүлэх тухай уриалгыг нийт сургууль цэцэрлэгүүдийн дарга эрхлэгч, сурагчдад хүргүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн 4 сургууль, хувийн өмчийн 1 сургуульд нийт 5600 гаруй хүүхэд суралцаж байна. Харин СӨБ-д төрийн өмчийн 8 цэцэрлэг, хувийн өмчийн 1 цэцэрлэгт 2000 гаруй хүүхэд хүмүүжиж байгаа юм.
Өмнөговь аймаг С.Сумьяа