Дуучин С.Хишигжаргалын анхны цомог худалдаанд гарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Universe Best Songs-2011” наадмын шилдэг оролцогч, поп дуучин С.Хишигжаргал “I am...khishigee” анхны цомгоо гаргалаа.
Энэхүү цомог дуучны сүүлийн гурван жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтжээ.
Цомогт “Дүрэмгүй өдөр”, “Зуны дурлал”, “I wish”, “Angel”, “Чамд орхисон хайр”, “Тал нутаг”, “Хөлөрсөн цонх”, “Өөрийгөө мэдэр” зэрэг дуу, “Хөлөрсөн цонх” дууны дан хөгжмийг багтжээ.
“I am...khishigee” гэх нэрний гурван цэг нь “Энэ цаг мөчөөс эхлэн илүү хүчтэйгээр өөрийгөө танилцуулж, илэрхийлэх бөгөөд олон жилийн дараа уг цэгүүдийг бөглөж дуусна” гэсэн санааг илтгэх аж.
Цомгийг “Hi Fi”, “Orange” рекордсын салбараар 12 мянган төгрөгөөр худалдаалах юм. Цомгийн нээлтийн өдөрлөг маргааш “Hi Fi” рекордсын төв салбарын байранд болно.
Ж.Болор