Лам хувцасны үзэсгэлэн худалдаа гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-01-19 10:03:30

Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийд энэ сарын 20, 21-ний өдрүүдэд лам хуваргуудын хувцасны үзэсгэлэн худалдааг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Шашны их сургуулийн зааланд уг үзэсгэлэн худалдаа явагдах юм.

Лам дээл, хүрэм хантааз, дан цамц, шарвааран өмд, цүнх, тагшны аяга гэх мэт лам хуваргуудын хэрэглэдэг бүхий л зүйлийг хямд үнээр худалдана. Энэ бүхнийг Эрдэнэмандал хийдийн оёдолчид өөрсдөө оёж, урлажээ.

Т. Одончимэг 

相关新闻