10 хоногийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас энэ оныг “Гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд аймгийн хэмжээнд энэ сарын өнөөдрөөс эхлэн “Таны эрүүл мэнд таны гарт” 10 хоногийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.
Энэ үеэр иргэдэд эрүүл мэндийн салбарт ямар ололт гарч ямар амжилтанд хүрсэн, хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн талаар иргэдэд мэдээлж, мөн ямар алдаа дутагдал байна, юун дээр анхаарах талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авч судалгааг Эрүүл мэндийн газрын дарга өөрөө нээн асуудлуудыг эрэмбэлж шат шатанд нь асуудлыг тавьж шийдвэрлэх гэнэ.
Мөн өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлийн эмч нар хуваарийн дагуу ажиллаж мэдээлэл зөвлөгөө өгч үзлэг оношилгоо хийх ажээ.
Б.Гантуяа