Тариатын цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонголын уламжлалт Цагаан сарын баярыг угтан Архангай аймгийн Тариат сумын Цагаан идээний үзэсгэлэн худалдаа өнөөдөр Бөхийн өргөөний гадна талбайд эхэллээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар уламжлал болон зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаа нь уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулдгаараа онцлогтой.
Үзэсгэлэн худалдаанд оролцохоор Тариат сумын 100 гаруй малчин өөрсдийн бэлтгэсэн 70 гаруй тонн цагаан идээг борлуулахаар хүрэлцэн ирсэн байна. Үзэсгэлэнд худалдаанд тавгийн ааруул, айраг, сүү, өрөм, шар тос, бяслаг, мэхээртэй тос, сүүн хурууд, аарц, хорхой ааруул, шимийн архи гээд бүх төрлийн цагаан идээ малчдын гар дээрээс хэрэглэгчдэд хүрэх юм. Тус үзэсгээн худалдаа энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Дашрамд дурдахад, Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” 2014, 2015 оны үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр 2 удаа шалгарчээ.
Ж.Болор