Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-04 12:57:59

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тээврийн  салбарын бүх байгууллагын дарга удирдлагуудад цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг сануулав.

 

Тэрбээр өнөөдөр болсон шуурхайн хуралдаанаар бороо үер уснаас үүдэлтэй автозамын эвдрэл гэмтэл нэмэгдэх, авто зам, төмөр зам үер усанд угаагдан зорчих хэсэг хязгаарлагдах, онгоцны нислэгийн цаг хоцрох саатах, орон нутгийн замд осол аваар гарах зэрэг гэнэтийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг онцгойлон анхааруулав. Мөн дотоод зохион байгуулалтад анхаарч цаг үеийн шуурхай мэдээллийг 24 цагаар хүлээн авч ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн ЗТЯ-ны харьяа байгууллагууд салбар тус бүрийн өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарч төлөвлөгөөнд заасан хугацаанд бүрэн хангаж, ажлаа эрчимжүүлэхийг санууллаа.

 

Тус шуурхай хурлаар салбар тус бүр төлөвлөгөөт ажлын явц болон тулгамдаж буй зарим асуудлаа хэлэлцэв.




相关新闻