"Шударга ёс" эвслийн бүлэг хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр 11 цагт Төрийн ордонд хуралдахаар тов тогтоосон ч хуралдаанаа хойшлууллаа.
Бүлгийн хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм. Мөн цаг үеийн бусад асуудлыг авч хэлэлцэх гэнэ. Өнгөрсөн мягмар гарагт хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр тус бүлэг Ерөнхийлөгчийн тавьсан хоригоор 5 хоногийн завсарлага авсан. Уг завсарлагын хугацаа маргааш дуусах тул эвслийн бүлэг дээрх асуудлаар байр сууриа нэгтгэх шаардлага тулгарч байгаа юм. Бүлгийн хурал өнөөдөр үдээс хойш хуралдахгүй бол маргааш үдээс өмнө хуралдаанаа зарлана гэж эх сурвалж мэдээллээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг одоогоор хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд хуралдахгүй нь. Учир нь хоёр нам Ерөнхийлөгчийн хоригийн хүлээж авахаа хэдийнэ мэдэгдээд буй. Түүнчлэн бие даагч гишүүд ч өнөөдөр мэдээлэл хийсэнгүй. Тэд ч мөн хоригийг хүлээж авахаа илэрхийлсэн удаатай.
Б.Туул
注释